“ӨЕГ ГУРИЛ” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт шат дараатай хэрэгжүүлэх сайн үйлсийн ажлаа тус дүүргийн 20-р хорооноос эхлүүллээ. Учир нь тус хорооны нутаг дэвсгэрт компанийн агуулах болон борлуулалтын салбар үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд СХД-ийн 20-р хорооны зорилтот бүлгийн 50 хүүхдэд өвлийн иж бүрэн дулаан хувцас, нэрийн бүтээгдэхүүний дээж болон монгол хүүхэд бүрийн заавал унших ёстой “Монголын нууц товчоо” номыг гардуулан өглөө. Түүнчлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэн гэр бүлүүдэд ч мөн “Монголын нууц товчоо” ном, бүтээгдэхүүний дээжээр бэлэг барьсан байна.
Тус сайн үйлсийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад сэтгэл гарган, бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран ажилласан Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны хамт олонд “ӨЕГ ГУРИЛ” ХХК-ийн зүгээс гүн талархал илэрхийлж байна.



