Үндэсний үйлдвэрлэл • Монгол брэнд
Өег гурил
Цэс
Хүний нөөц

Хамтдаа илүү ихийг бүтээе.

Ажилтан бүрийн хөгжил, сэтгэл ханамж, тогтвортой ажлын орчныг эрхэмлэсэн баг хамт олон.

Хүний нөөцийн бодлого

Бидний үнэ цэн
хүн бүрээс эхэлнэ.

Бид техник технологи, инновацын өөрчлөлтөд зохицож чадах мэдлэг, ур чадвар, хандлагатай мэргэшсэн багийг бүрдүүлэн, эрүүл, аюулгүй, өсөн дэвших боломжтой ажлын орчныг бий болгохыг зорьдог.

Мэргэжлийн болон өрсөлдөх чадварыг тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ шинийг санаачлагч, бүтээлч хандлагыг дэмжсэн соёлыг төлөвшүүлж байна.

Хүний нөөцийг байгууллагын хамгийн үнэт баялаг гэж үзэн, чадварлаг, хариуцлагатай баг хамт олныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Өег гурилын хамт олон
Манай багт нэгдсэнээр

Өсөх боломж.
Дэмжих орчин.

Ажилтанд чиглэсэн бодлого

Хамт олны wellbeing арга хэмжээ, эрүүл мэнд, спорт, гүйцэтгэлд суурилсан урамшуулал болон гэр бүлийн дэмжлэг.

Ажил, амьдралын тэнцвэр

Уян хатан цагийн систем, ажил амьдралын тэнцвэрийг дэмжсэн соёл.

Шинэ санааны орон зай

Нээлттэй харилцаа, багаар хамтран бүтээх соёл, дижитал шийдэл болон орчин үеийн ажлын арга барил.

Өсөлт ба хөгжил

Тасралтгүй сургалт, хөгжлийн хөтөлбөр, карьер өсөлтийн замнал, үе үеийнхний хамтын бүтээлч сэтгэлгээ.

Нийгмийн хариуцлага

Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.

Өег брэндийн төлөөлөл
ӨЕГИЙН БАГТ НЭГДЭХ ТАНЫ ЗАМ

Таны дараагийн
том алхам
эндээс эхэлнэ.

Сурч хөгжих хүсэл, бүтээлч санаа, өөрийн ур чадвараа авч ирээрэй. Хамтын үнэ цэнийг бүтээх багтайгаа танилцах эхний алхмаа хийгээрэй.

Гараа нийлүүлсэн багийн хамтын ажиллагааны дүрслэл
ХАМТДАА БҮТЭЭХ ҮНЭ ЦЭН

Нэг баг. Олон боломж.

Тасралтгүй суралцах
Шинэ санаагаа хөгжүүлэх
Хамт олонтойгоо өсөх
Сонгон шалгаруулалт

Танилцахаас эхлэх
5 алхам.

Шат бүрд юу хүлээж байгааг мэдээд,
өөртөө итгэлтэйгээр эхлээрэй.

Өег брэндийн төлөөлөл
  1. 01
    Анкет илгээх

    Өөрийгөө танилцуулаарай

    Өөрт тохирох ажлын байраа сонгоод туршлага, ур чадвар, хүсэл тэмүүллээ бидэнтэй хуваалцаарай.

  2. 02
    Эхний ярилцлага

    Танилцаж, ярилцъя

    Хүний нөөцийн менежер, шууд удирдлагатайгаа уулзаж, ажлын байр болон бие биеэ илүү сайн танина.

  3. 03
    Ур чадварын үнэлгээ

    Чадвараа харуулаарай

    Ажлын байрны онцлогт тохирсон тест, кейс эсвэл мэргэжлийн даалгавраар ур чадвараа харуулна.

  4. 04
    Эцсийн ярилцлага

    Хамтын ирээдүйгээ ярилцъя

    Алба, хэлтсийн удирдлагатай үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа болон хүлээлтийн талаар ярилцана.

  5. 05
    Шийдвэр

    Дараагийн алхмаа мэдээрэй

    Сонгон шалгаруулалтын хариуг утсаар болон мессежээр мэдэгдэнэ. Тэнцсэн бол хамтын шинэ эхлэлд бэлдэнэ.

Нээлттэй ажлын байр • Анкет

Таны ур чадварыг
хамтдаа хөгжүүлье.

Zangia хуудсаас нээлттэй ажлын байраа сонгож, анкетаа илгээгээрэй. Биечлэн ирж анкет бөглөх бол хүний нөөцийн албатай урьдчилан холбогдоорой.

Нээлттэй ажлын байр үзэх
hr@oeg-guril.mn8908 8803

Хүний нөөцийн алба · 7037 0399

Шийдвэрээ мэдээлэлтэйгээр гаргаарай.

Эхний ярилцлагын дараа тохирох ажил горилогчид ажлын нөхцөл, цалин хөлс, хөнгөлөлт хангамжийг багтаасан саналын хуудсыг имэйлээр илгээнэ. Та саналыг зөвшөөрсний дараа сонгон шалгаруулалтын дараагийн шат үргэлжилнэ.