Гурилд тодорхой хэмжээний чийг агуулагддаг ч хэт чийгтэй үед хадгалалт даах чадвар нь буурч, бичил биетэн үржих нөхцөл бүрддэг. Чийг ихтэй гурил савандаа бөөгнөрч, нягтарсан байж болно.

Гурилыг агаарын харьцангуй чийгшил 60%-иас ихгүй, агаарын солилцоо сайтай, шороо чийгнээс хамгаалагдсан орчинд хадгална.

Хадгалахдаа савлагаан дээрх зааврыг мөрдөж, гадны үнэр, бохирдол, хортон шавьж болон мэрэгчээс хамгаалаарай.