Хүнд ээлтэй бодлого, ажилтны хөгжил болон хүний нөөцийн салбарт Монголын тэргүүлэгч компаниудыг тодруулдаг үндэсний цорын ганц арга хэмжээ болох “Good Workplace Awards 2025” 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнээс манай “Өег Гурил ХХК” нь “Инновацилаг менежмэнттэй шилдэг ажил олгогч” байгууллагаар шалгарлаа.
Манай хамт олон нь ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангахад онцгойлон анхаарч ирсэн билээ. Мөн ажилтнуудынхаа амьдралын түвшинг дээшлүүлж, дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоохын төлөө болон Монголчууд хамтдаа сайн сайхан амьдрахын төлөө өөрсдийн нийгмийн хариуцлагаа тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү амжилт нь бидний хүн төвтэй зөв бодлого, хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн бодит үр дүн бөгөөд бидэнтэй үргэлж хамт байдаг нийт ажилтнууд болон харилцагчиддаа талархал илэрхийлье.



