Гурил хадгалалт даадаг бүтээгдэхүүн боловч удах тусам чанараа алдаж, тэжээллэг байдал нь буурдаг.

Өег гурилын бүтээгдэхүүнийг зориулалтын нөхцөлд 12 сар хадгална. Үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацааг савлагаанаас шалгаарай.

Гурилыг харанхуй, сэрүүн, хуурай газарт байлгах хэрэгтэй. Хадгалалтын нөхцөл алдагдвал чанараа алдах, чийгтэх, хортон шавьжид өртөх эрсдэлтэй.