Үндэсний үйлдвэрлэл • Монгол брэнд
Өег гурил
Цэс
Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Хэрэглэгч, харилцагч, хамтран ажиллагч та бүхэндээ.

А. Батсуурь — Өег гурил ХХК-ийн ерөнхий захирал

А. Батсуурь

“Өег гурил” ХХК-ийн ерөнхий захирал

Чанар, хөгжил,
хамтын итгэл.

“Өег гурил” компанитай үргэлж хамт байдаг танд энэ өдрийн мэнд хүргэж, ажил үйлс, бизнест тань амжилт хүсье.

Бид амжилтаа хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүн, тэдний хэрэгцээг хэрхэн хангаж байгаагаар хэмждэг. Манай үнэлэмж нь тогтвортой хөгжил, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ бөгөөд үүнийг үргэлж дээд түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь эх орондоо үйлдвэрлэж, үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэх, цаашлаад экспортлох явдал гэж үздэг. Бид ч мөн техник, технологио сайжруулж, шинэ шийдэл нэвтрүүлэн чанартай, эрүүл хүнс үйлдвэрлэхийг зорьж байна.

Мөн хэрэглэгчийн өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа дуулгахад таатай байна.

Та бүхэндээ талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.