About us
Товч танилцуулга
Бид дэлхийн томоохон үйлдвэрлэгчдээс сонгон 1954 оноос хойш тасралтгүй идэвхитэй үйл ажиллагаа явуулан 85 улсын 1000 гаруй харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлдэг, Европын хэрэглэгчдийг чанараараа байлдан дагуулж буй алдарт АЛАПАЛА групптэй хамтран ажиллаж байгаа билээ.
Манай 2 байгууллага нь цаашид техник технологийн дэвшил хөгжлийг хамтдаа нэвтрүүлэхээр урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа төдийгүй хүний нөөцийн хөгжүүлэлтээр хамтран ажилчдынхаа мэргэшлийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Манай үйлдвэр АЛАПАЛА группийн сүүлийн үеийн бүтээл болох орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Европ стандартын хоногт 150 тонн буюу жилдээ 54,000 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
2019 оны эхний хагас жилийн байдлаар Өег гурил нь Монгол улсын гурилын зах зээлийн 18%-ийг дангаараа хангаж буй томоохон үйлдвэрлэгч болж чадсан нь бидний бахархал юм.
Эрхэм зорилго
Бид шилдэг технологиор үндэсний баялагийг бүтээж, хэрэглэгчдээ дээдэлсэн төгс компани болно.
Core values
Үнэт зүйлс
Мэргэшсэн хүний нөөц
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэн, хамт олны өсөлтөд хувь нэмэр оруулдаг
Өөриймсөг үзэл
Ажил, байгууллагадаа сэтгэл гарган хандаж, хариуцлагатайгаар оролцон, үнэт зүйлсийг эрхэмлэн хэрэгжүүлдэг
Эрүүл хүнс
Эх орны түүхий эдэд тулгуурлан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мэдлэг, ур чадвараа чиглүүлэн ажилладаг
Багийн сэтгэлгээ
Харилцан итгэлцэл, хүндлэлд тулгуурлан эерэг харилцааг бүрдүүлж, хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг
Санаачилга
Шинэ санаа дэвшүүлж, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэн, хөгжүүлэлт сайжруулалтыг тасралтгүй хэрэгжүүлдэг
Тогтвортой хөгжлийн зарчим
Нийгэм, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэж, аюулгүй байдлыг ханган тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг
Манлайлал
Хөгжлийн боломжийг тодорхойлон, бусдыг чиглүүлж, урам зориг өгч, хамтдаа бодит үр дүн бий болгодог
Үнэнч шударга зарчим
Хууль журам, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутам мөрдөж, аливаад үнэнч шударга, ил тод ханддаг
Бидний эгнээнд тавтай морил!
Бид эрхэм зорилгынхоо төлөө үнэт зүйлсээ дээдлэн ажилладаг.
Advantage
Давуу тал
Дэлхийд өрсөлдөх чанар
Сүүлийн үеийн технологи
Үнэнч хэрэглэгчид
Principles
Баримтлах зарчим
Хөгжил ба боломж
Ажилтан бүр өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үүрэгтэй. Бид хөгжих, ахих тэгш боломжийг бүрдүүлнэ.
Ур чадвар ба гүйцэтгэл
Өсөлт дэвшил нь ур чадвар, гүйцэтгэл, байгууллагад оруулж буй хувь нэмрээр тодорхойлогдоно.
Манлайлал ба үлгэрлэл
Бид сайн ажилтан төдийгүй манлайлагч байж, бусдад үлгэр дууриал үзүүлнэ.
Санаачилга ба шинэчлэл
Бид шинийг эрэлхийлж, бүтээлч санаа, сайжруулалтыг үргэлж дэмжинэ
Чанар ба үнэ цэнэ
Бид хэрэглэгчдэд хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ.
Багийн хамтын ажиллагаа
Итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын ажиллагаа нь бидний тогтвортой амжилтын үндэс байна.
Хамтын өсөлт
Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан дэмжиж, үр дүнгээ нэмэгдүүлнэ.
Хариуцлага ба эзэмшил
Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хамгаална.
Ёс зүй ба хууль
Бид зөв зүйлийг зөв аргаар хийж, хууль журам, ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдөнө.
Үнэнч шударга байдал
Бид ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг баримтална.
Нийгэм ба байгаль орчин
Бид нийгэм, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэнэ.
Аюулгүй байдал
Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана.