OEG GURIL LLC

Ажлын байр

Хүний нөөцийн бодлого

Манай компани нь өнөөдрийн байдлаар 150 гаруй хүнийг ажлын байраар тасралтгүй ханган, нийт ажиллагсадын 90 гаруй хувь нь мэргэжлийн боловсон хүчин бөгөөд 10 орчим хувийг туслах ажилчид эзэлж байна. Манай компанийн хүний нөөцийн бодлогын үндсэн зорилго нь бизнесийн үйл ажиллагааг тогтвортой байлгах замаар ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах, тэднийг ая тухтай ажиллах, хөгжин дэвших боломж бүхий ажлын байраар хангах, өрсөлдөхүйц чадамжтай болж мэргэших, байнга шинийг эрэлхийлэн санаачлагч байх тэмүүллийг нь дэмжсэн хүний нөөцийн оновчтой системийг бүрдүүлэхийн төлөө бид ямагт чармайн ажиллаж байна.

Нээлттэй ажлын байр

Та манай компанид зарлагдсан нээлттэй ажлын байруудыг харах болон ажилд орох өргөдлөө ZANGIA.MN вэбсайтаар дамжуулан илгээх боломжтой.

Сонгон шалгаруулалтын явц

Та манай Zangia.mn-ийн хуудас эсвэл Өег гурил ХХК-ийн ажлын байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх боломжтой.

1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн хүн бүртэй Хүний нөөцийн менежер эхний шатны ярилцлага хийнэ.

2-р шатны шалгаруулалтанд тэнцсэн хүнд албан тушаал горилогчийн ажлын байрны тодорхойлолтын дагуу тест авах, кейс ажиллуулах, мэргэжлийн шалгалт авах зэрэг ажлын байранд тохирсон шалгалтыг явуулна.

Харъяалагдах алба, хэлтсийн удирдах түвшний албан тушаалтан, менежер тантай ярилцлага хийнэ.

Таныг тэнцсэн эсэхийг шууд болон утсаар мэдэгдэх болно.

Хүний нөөцийн хэлтэс