Өрх бүрийн хэрэглээ Өег гурил

Гурилын үйлдвэрлэлийн талаар сонирхолтой факт

1795 онд Америкийн инженер Оливер Эванс “The young Mill-wright and miller’s guide” буюу “Залуу тээрэмдэгч ба тээрэмдэгчдийн гарын авлага” номыг хэвлүүлжээ. Энэхүү номонд энгийн гурил тээрэмдэх онол хэрхэн механик төхөөрөмж болсон тухай гардаг. Номонд тэдгээр төхөөрөмжүүд хэрхэн ажиллах процессыг эхнээс нь дуустал хар зургаар дүрслэн харуулсан байдаг.  Өнөөдөр Эванс нь Америкийн хамгийн шилдэг механикчдийн нэг гэж тооцогддог. Тэр усны эргэлтийг ашиглаж үр тариаг тээрэмдэх механик системийг бий болгосон юм. Хамгийн гол нь түүний систем нь нэгдсэн автоматжуулсан үйлдвэрийн санааг агуулсан байсан юм. Механик төхөөрөмж хүний оролцоог орлох үед автоматжуулсан үйлдвэрийн систем бий болсон юм.

Үндэсний үйлдвэрлэгч бүрийг БИД дэмждэг, хамтран ажилладаг.
Эх орны баялгийг бүтээгч та бүхэндээ АМЖИЛТ хүсье!

Шинэхэн өглөөний эрч хүчийг бэлэглэгч ТАЛХ

Талх нь маш урт удаан түүхтэй эрүүл тэжээллэг хоол юм. Мэдээж та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг буудайн гурил нь талхны гол үндсэн орц юм. Талхыг өдөр болгон ямар ч хоолонд хэрэглэж болно. МЭӨ 9100 жилийн тэртээ Неолитийн үед тариалангийн салбар үүсч талх хийх гол үндэс болсон. Эртний Египетэд талх хийх тал дээр өргөн цар хүрээтэй нотолгоо байдаг бөгөөд үүнд урлагийн дүрслэл, талх хийхэд хэрэглэгддэг хэрэгсэл, талх, зуурсан гурилны үлдэгдэл байдаг. Археологийн нотлох баримтаар эртний Египетийн 4000 жилийн үед хамаарагдах “Хаадын хөндий” дэх “Рамесес 3” булшнаас талх нарийн боов дүрслэгдсэн хадны зураг олдсон юм.

Монгол улсын нийт гурлийн хэрэгцээний

0

гаруй хувийг дангаар хангадаг

Манай дэвшилтэт технологи бүхий үйлдвэр нь өдөрт

0

тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай

"ӨЕГ ГУРИЛ ХХК"-ийн хамт олны эгнээнд

0

гаруй ажилтан, албан хаагчид нэгдсэн

Хүн амын гурилын хэрэглээний талаар

Хүний хэрэгцээ хязгааргүй, гэвч хүний анхдагч хэрэгцээ болох хоол хүнсний хэрэгцээний хамгийн чухал зүйл нь гурил юм. Гурил нь талх, нарийн боов, гоймон, жигнэмэг гээд л төрөл бүрээр хэрэглэгдсээр ирсэн байна. Тэгвэл дэлхий нийтэд хүн бүрийн өдөр тутмын хоол хүнсний 30-аас дээш хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг байна. Доорх хүснэгтээс хараарай.

Таны худалдан авсан 1 килограмм гурил тутмын 1 төгрөг нь нийгмийн сайн сайхан амьдралыг бүрдүүлэхэд, мөн зорилтот бүлгийн хүүхэд, ахмадуудад дэмжлэг болон очдог.

Бидэнтэй нэгдэх үү?

Бид Улаанбаатар хот болон Дархан хотод дараах нээлттэй ажлын байранд

        • ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ
        • СЭТГЭЛТЭЙ
        • ЗҮТГЭЛТЭЙ
        • ЧАДВАРЛАГ

ажилтан та бүгдийг урьж байна.

ҮЙЛДВЭР

Монгол улс, Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, Өег гурилын үйлдвэрийн байр

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, 1006 тоот

ӨЕГ ГУРИЛ ХХК. Зохиогчийн эрх © 2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан.