Friday, April 19, 2019

Компаний танилцуулга

tanilstuulga34r

“Өег гурил” ХХК нь 2013 оны 1 дүгээр улиралд шинээр байгуулагдсан бөгөөд Итали, Турк улсын орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд оруулсан.
Өнөөдрийн байдлаар Өег Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 30%-ийг дангаараа хангаж чадахуйц  томоохон үйлдвэрлэгч болж чадсан билээ.
Манай байгууллагад  хөдөлмөрийн бүх насны, янз бүрийн боловсролтой, ажил мэргэжил, амьдралын түвшин өөр өөр 150 гаруй ажиллагсад хөдөлмөрлөж байгаа бөгөөд бид ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.