Friday, April 19, 2019

Гурил хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

№01  Тариа буудайгаа сонгон авах
1s
Баруун болон төв, хангайн газар тариалангийн бүс нутаг болох Булган, Сэлэнгэ нутгийн үржил шимт хөрсөнд тариалж буй улаан буудайн чанарыг тариалалтын явцад байнгын шинжилгээ сорил явуулсны үр дүнд сайн чанарын үр тариаг сонгон авч байна.




№02 Тариа татан авалт, хадгалалт
1s
Үр тариагаа сонгон авсны үндсэн дээр үйлдвэрийн агуулах руу татан авалт хийдэг бөгөөд одоогийн байдлаар 30.000 тонны үр тариа агуулах орчин үеийн шинэ технологийн 6 агуулах, цаашид 50.000 тонны агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

 

 

№03 Цэвэрлэх, хольцыг ялгах
1sТатан авалт хийж хураасан буудайгаа үйлдвэрийн цэвэрлэх, хольцыг ялгах дараах 5 төхөөрөмжөөр дамжин бүрэн цэвэрлэгдэн цэвэр улаан буудайг ялган авна.
•    Металл ялгах төхөөрөмж
•    Шигшүүрт сеператор
•    Аспиратор
•    Чулуу ялгах төхөөрөмж
•    Ташуурт төхөөрөмж


№04 Үйлдвэрлэлийн процесс
1s
Улаан буудайг 95-99% цэвэрлэж, бэлэн болсон буудайг үйлдвэрлэлийн үндсэн процесст оруулна. Манай үйлдвэрлэл нь бүрэн автоматжсан үйлдвэр бөгөөд үйлдвэрлэлийн технологийг бүрэн хянаж чаддаг юм.

 

 

 


№05 Чанарын баталгаа
1s
Манай лаборатори нь улаан буудай болон гурилын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд улаан буудайн 8 төрлийн, гурилын 12 нэр төрлийн шинжилгээг тухай бүр нь хийж, бүтээгдэхүүний чанарт хяналт тавин ажиллаж байна.

Гурил үйлдвэрлэх процессийн дамжлага бүрт цаг тутам дээж авч шинжилгээ хийж, харьцуулалт хийж үздэг учраас бүтээгдэхүүний чанарын баталгаа 100% хангагдан хэрэглэгчдийн гарт хүрч чаддаг.

 

 

№06 Савлах, хадгалах хэсэг
1s
Үйлдвэрлэн бэлэн болсон бүтээгдэхүүнийг автомат савлагчаар савлагдан бэлэн бүтээгдэхүүний агуулахад хүргэгдсэнээр хэрэглэгч та бүхний гар дээр экологийн цэвэр, баталгаат хүнс очиход бэлэн болдог байна.

 

 

 


№07  Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ
1s
Улаанбаатар хот болон Дархан хот дахь борлуулалтын албатай бөгөөд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын томоохон захууд дахь Гэрээт борлуулагчдаараа дамжуулан борлуулалтаа Монгол орон даяар хийж байна.

Чанарын баталгаа