Friday, April 19, 2019

Хүний нөөц

hunii nuutsiin bodlogo1.

Хүний нөөцийн бодлого
Манай компани нь өнөөдрийн байдлаар 150 гаруй хүнийг ажлын байраар тасралтгүй ханган, ажиллагсадын 90 гаруй хувь мэргэжилтэй боловсон  хүчин, 10 хувь нь туслах ажилчид эзлэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.  
Ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах, тэднийг ая тухтай, ажиллах, хөгжих боломж бүхий ажлын байраар хангах, өрсөлдөхүйц чадамжтай болж мэргэших, байнга шинийг эрэлхийлэн санаачлагч байх тэмүүллийг нь дэмжсэн хүний нөөцийн оновчтой системийг бүрдүүлэхийн төлөө бид ямагт чармайн ажиллаж байна.
Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг татан ажиллуулах, тэднийг тасралтгүй хөгжүүлж, хамтран ажиллах нь компанийн урт хугацааны амжилтын гол үндэс юм. Иймээс “Өег Гурил” ХХК нь ажиллагсдаа үнэт зүйл хэмээн дээдэлж, тэдний эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлж, ур чадварыг нь хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна. Тус компани нь хариуцлагатай үйлдвэрийн зарчмуудыг хэрэгжүүлэгч болохын хувьд ажиллагсадын эрхийг дээдэлж, тэднийг ижил тэгш боломжоор хангадаг. Бид ажилчиддаа өрсөлдөхүйц цалин тэтгэвэр тэтгэмж болоод ажиллах таатай орчин нөхцөлийг санал болгодог нь чадварлаг боловсон хүчнийг татан ажиллуулах үндэс болдог.