Friday, April 19, 2019

Чанарын баталгаа

gu1

   

gu2

1.Улаан буудай хүлээн авах лаборатори
Манай лаборатори нь улаан буудай хүлээн авахдаа тусгай бэлтгэгдсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторитай бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй стандарт шаардлагын дагуу улаан буудайн 8 төрлийн сорилт шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн горимын шаардлага хангасан түүхий эдийн нөөцийн бүрдүүлэлтээ хийдэг.
2. Гурилын лаборатори
Манай лаборатори нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гурилын 12 нэр төрлийн шинжилгээг тухай бүр нь хийж, бүтээгдэхүүний чанарт хяналт тавин ажиллаж байна.
Гурил үйлдвэрлэх процессийн дамжлага бүрт цаг тутам дээж авч шинжилгээ хийж, харьцуулалт хийж үздэг учраас бүтээгдэхүүний чанарын баталгаа 100% хангагдан хэрэглэгчдийн гарт хүрч чаддаг.