Friday, April 19, 2019

Дэвшилтэт технологи

maxresdefault

Бид дэлхийн томоохон үйлдвэрлэгчдээс сонгон 1954 оноос хойш тасралтгүй идэвхитэй үйл ажиллагаа явуулан 75 улсын 1000 гаруй харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж буй Европын хэрэглэгчдийг чанар, үйлчилгээгээрээ байлдан дагуулж буй алдарт АЛАПАЛА групптэй хамтран ажиллаж байгаа билээ.
Манай 2 байгууллага нь цаашид техник технологийн дэвшил хөгжлийг хамтдаа нэвтрүүлэхээр урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа төдийгүй хүний нөөцийн хөгжүүлэлтээр хамтран, ажилчдынхаа мэргэшлийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Манай үйлдвэр АЛАПАЛА группийн сүүлийн үеийн бүтээл болох орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өдөрт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Үйлдвэрийн  технологи, тоног төхөөрөмж Гурилын үйлдвэрлэлт угсралтаараа дэлхийд тэргүүлэх техник, тоног төхөөрөмжийг Монголд улсдаа нэвтрүүлсэн энэхүү БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН дэвшилтэт технологийн үйлдвэр нь дараахь давуу талуудтай.



1

Байгальд ээлтэй хуурай технологи

Цэвэр усны хэрэглээг 1кг улаан буудайнд 0,8-0,9 литр ордог байсныг 1 кг-д 0,02-0,03 литр болгож, 40-50 дахин багасгасан шинэчилсэн арга юм.

 

2

Цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй технологи

Цахилгаан эрчим хүчний хэрэглээг 25%-иар багасгасан эдийн засгийн хувьд ашигтай болсон.

3

Агаарын бохирдолгүй технологи

Агаарын дамжуулагч болон цэвэрлэгч тоног төхөөрөмжөөс гарсан тоос шороог микро филтерээр шүүн цэвэр агаарыг гадагшлуулдаг.

4

Бүрэн автоматжсан үйлдвэр

Үйлдвэрийн технологийг бүрэн хянах, жигд горимыг хангасан технологи.

5

Бүтээмж өндөр

Буудайг 95-99% цэвэрлэж, 76-78%-н гарцтай бүтээгдэхүүн үйлдвэрлдэх хүчин чадал бүхий үйлдвэр юм.