Friday, April 19, 2019

Нийгмийн хариуцлагын бодлого

niigmiin hariutslagiin bodlogo1

Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж ажлын байр бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага билээ.
Манай байгууллагад  хөдөлмөрийн бүх насны, янз бүрийн боловсролтой, ажил мэргэжил, амьдралын түвшин өөр өөр 150 гаруй ажиллагсад хөдөлмөрлөж байна. Энэ байдал нь бидэнд нийгэмд тулгамдсан асуудал, хүмүүст тохиолдож буй бэрхшээлүүдийг илүү ойр мэдрэх, нийгмийн хариуцлагын хүрээнд нүдээ олсон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Манай компани нь ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.
Өег гурил ХХК-ийн  зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн бөгөөд энэ бахархалтай үзүүлэлтээр Дархан-Уул аймагтаа манлайлж байна.
Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, юуны өмнө нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийлгэн олон улсын орчин үеийн стандартад нийцсэн техник, технологийг оруулж ирж, чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байна.
Бид, үндэсний компаниуд нь иргэдээ манлайлан дагуулж үсрэнгүй хөгжилд хүрсэн бусад орны туршлагаар Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоож монголчууд хамтдаа сайн сайхан амьдрахын төлөө зорьж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.